ФРАНЧАЙЗИНГ ЯАГААД СОНГОДОГ ВЭ?

бичсэн: baasandorj төрөл:

Компаниуд цаг хугацаа, хүмүүс, мөнгө гэсэн гурван гол шалтгаанаар франчайзингийг сонгодог байна. Өнөөдөр бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгаа бизнесчүүдэд тохиолдож байгаа анхны бэрхшээл бол хөрөнгө мөнгө байдаг. Харин франчайзинг нь өрөнд орох эрсдэл, энгийн хувьцааны зардалгүйгээр бизнесээ өргөжүүлэх боломжийг компаниудад олгодог байна. Франчайзын эрх хүлээн авагчдын хувьд нэгжийн түвшинд анхны хөрөнгө оруулалт шаарддаг боловч, хамгийн бага хөрөнгөөр бизнесээ өргөжүүлэх боломж олгодог. Түүнчлэн франчайзын эрх эзэмшигч биш, харин франчайзингийн эрх хүлээн авагч нь маш олон төрлийн үйлчилгээг түрээслэж ашиглах гэрээнд гарын үсэг зурдаг учраас үнэндээ батлан даалт гаргах хариуцлагагүйгээр бизнесээ өргөжүүлж, ингэснээрээ эрх эзэмшигчийн эрсдлийг их бууруулдаг байна.

 

Өнөөдөр олон бизнесчүүдэд бизнесээ өргөжүүлэхэд тохиолдож байгаа өөр нэг бэрхшээл бол сайн менежерүүд олж ажиллуулах явдал юм. Ихэнх бизнес эрхлэгчид шинэ менежер хайж олоод түүнийгээ сургахад маш олон cap зарцуулж, эцэст нь нөгөө менежер нь ажлаасаа гардаг бөгөөд харамсалтай нь өрсөлдөгч компанид ажилд орох явдал сүүлийн үед  түгээмэл болжээ. Салбарын менежерийг франчайзын эрх хүлээн авагч болгон сольсноор энэ бэрхшээлээс ангижирч болдог. Сонирхолтой нь, франчайзын эрх хүлээн авагч тухайн нэгжид хөрөнгө оруулж, ашиг орлогоос хувь хүртдэг учраас тухайн нэгжийн ажлыг үргэлж сайжруулахыг хичээж байдаг байна. Франчайзын эрх эзэмшигчийн орлого франчайзын эрх хүлээн авагчийн нийт борлуулалт болон ашигтай байдал дээр суурьладаг учраас нэгжийн зардлыг зохицуулснаар тийм ч хүнд хэцүү асуудал байхаа больдог. Франчайзын эрх хүлээн авагч дээрхи бүх ажлын ихэнхийг хийдэг учраас цаг хугацаа багатай эсвэл маш цөөхөн ажилтантай компаниудын хувьд франчайз бол үргэлж хамгийн хурдан өргөжих боломж юм. Эрх эзэмшигч мэдээж зөвлөгөө өгч, харин эрх хүлээн авагч гол ажлуудыг хийдэг. Иймээс эрх эзэмшигчийг санхүүгийн зорилгоос гадна эх үүсвэртэй болгодог байна.

Миний бизнес франчайз болох боломжтой юу?

Франчайзинг бол харьцангуй уян хатан шинжтэй бөгөөд ямар ч төрлийн бизнес франчайзлагдаж болно. Үүний тулд дараахь үндсэн шинжтэй байх ёстой. Үүнд:
-Найдвартай байх ёстой.
-Чадварлаг удирдлагатай эсэх?
-Урьд нь амжилттай ажиллаж байсан уу?
-Олон түмний дунд сайн нэр хүнд олсон эсэх? Онцгой байх хэрэгтэй. Өрсөлдөгчдөөсөө хангалттай ялгарч байна уу? Зах зээлд эрэлт хэрэгцээтэй, гүйлгээтэй эсэх? Өрсөлдөөнд байнга давуу байдаг уу? Сурахад амархан байх хэрэгтэй. Системтэй эсэх? Баталгаажуулсан журмаар ажилладаг уу? Хэн нэгэн уг бизнесийг гурван сарын дотор ажиллуулж сурах уу? Хангалттай ашигтай байх хэрэгтэй. Хэрвээ бизнес тань оюуны өмчийн төлбөрөө (ихэвчлэн 4% - 8%) хассаны дараа хөрөнгө оруулалтаасаа 15% - 20% -ийн орлого олж чадахгүй бол франчайз хүлээн авагчийг ажиллуулах нь хүндрэлтэй болно. Хэрвээ та эдгээр шалгууруудыг давж чадсан бол та франчайзын сайн нэр дэвшигч болж чадна.

Франчайзийн үйл явц

Компани франчайз хийхээр шийдсэн бол эхлээд өргөтгөх төлөвлөгөө гаргадаг. Уг төлөвлөгөөнд шинэ франчайз эзэмшигчтэй ажиллахад тулгарах маш олон асуудлуудыг хэлэлцэн оруулах ёстой. Хамгийн чухал асуудлыг нэрлэбэл, өсөлтийн хурд, газар нутгийн хөгжил, үйлчилгээг дэмжих, ажилтны орон тоо бүрдүүлэлт, төлбөрийн бүтэц гэх мэт. Мөн энэ бүх төлөвлөгөөнд санхүүгийн нарийн шинжилгээ хийж хөгжлийн стратегийг анхааран судлах хэрэгтэй. Энэ төлөвлөгөөг гаргасны дараа франчайз эзэмшигчд зүй ёсны хуулийн баримтжуулалт хэрэгтэй. Хамгийн багадаа л гэхэд франчайз эзэмшигчд франчайзын гэрээ хэрэгтэй. Сайн франчайзын гэрээнд бизнесийн маш олон ялгаатай асуудлуудыг тусгасан байдаг. Шинэ франчайз эзэмшигчийн чанарын хяналт маш сайн хөгжсөн системтэй холбоотой байдаг. Ерөнхийдөө, энэ нь үйл ажиллагааны заавар гэсэн үг юм. Энэ зааварт зөвхөн бизнест хэрэглэгддэг системийг багтаадаггүй боловч эдгээр системд байнга мөрдөгдөх хяналтын хуудас, бодлого, журам, тактикийг мөн багтаадаг байна. Түүнчлэн үйл ажиллагааны заавар агентлаг үүсгэхээс зайлсхийж болгоомжлох ёстой. Эцэст нь, шинэ франчайз эзэмшигч франчайзаа зах зээлд гаргаж, худалдах чадвараа хөгжүүлэх ёстой. Энэ бүхэн боломжийн худалдан авагчийг хэрхэн татах тухай мэдлэгийг шаарддаг бөгөөд шаардлагатай материалууд (брошюр, жижиг гарын авлага, видео бичлэг, DVD гм) борлуулалт хийгдэхэд тусладаг. Мөн франчайзын худалдааны үйл явц маш сайн зохицуулагдсан байдаг учраас франчайз эзэмшигч нь зүй ёсны борлуулалт, нууц задруулалт, гомдол гаргах аргуудаас суралцах хэрэгтэй. Шинэ франчайз эзэмшигч бүр тэс өөр бизнест орж франчайз эхлүүлэх үедээ маш хурдан суралцдаг. Франчайз хүлээн авагч хэрхэн мөнгө олж байгаагаас үл хамааран франчайз эзэмшигч хоёр үүрэг гүйцэтгэдэг. Нэг нь франчайз хүлээн авагчдад франчайзаа борлуулах, харин нөгөө нь үйлчилгээ үзүүлэх. Түүнчлэн франчайз хүлээн авагчийн амжилтыг баталгаатай болгох нь хамгийн чухал байдаг. Томоохон өрсөлдөгчидтэйгээ илүү үр ашигтайгаар өрсөлдөхийн тулд зүй ёсны бүтэцтэй франчайзингээ жижиг компаниудад олгохыг зөвшөөрч болдог. Мөн нэмэгдэл зардлуудыг багасгаж, маш сайн ажилласан нэгжийн удирдлагад ашигтай байхаар томоохон компаниудад ч зөвшөөрч болдог. Иймээс франчайзинг бол маш олон компаниудыг оролцуулж болох сонголттой бизнес юм. Франчайзын амжилттай байх гол хөшүүрэг нь амжилттай ажиллаж байгаа франчайз хүлээн авагч юм. Амжилттай ажиллаж байгаа франчайз хүлээн авагчгүйгээр франчайзын систем оршин тогтнож чадахгүй. Хэрвээ Та франчайз хүлээн авагчдаа анхаарал тавьж чадвал эдгээр франчайз хүлээн авагчид тань Таныг McDonald’s компани шиг болоход туслаж чадах болно.

А.Мөнхнаст /МҮХАҮТ-ын ЗЗССТ-ийн мэргэжилтэн/

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax