Гуниглахад шалтгаан хэрэгтэй гэж үү

бичсэн: baasandorj төрөл:
Сая гэртээ ирэхэд гэрийхэн маань яаагаад өнөөдөр ийм царай муутай яваад байна аа гэж асууж байх юм. Мэдэхгүй, юм даа. Энэ хайр гэгч зүйлийг хэрхэвч ойлгож чадахгүй юм даа. Өнөөдөржингөө л гуниглаж явлаа.  Өөрийгөө хичнээн хүчлэвч түүнийг санахгүй байж чадахгүй юм. Тэрэнтэйгээ нэгэнт уулзаж чадахгүйгээ мэдсээр байж ингээд санаад байхлаар үнэхээр хэцүү юм даа. Өөрийгөө яаж ч өөр юм бодох гэж хүчлээд жоохон байж байгаад л түүний тухай бодчихсон явж байх юм. Уул нь тэр надад хайртай байсан бол би ингэж гунихгүй байсан байх л даа. Даан ч хамгийн сүүлд утсаар ярихдаа би намайг санаж байна уу гээд асуусан чинь "би хариулахгүй" гэсэн. Яагаад гэсэн чинь хэрвээ би хариулчихвал чи гомдчихно ш дээ гэсэн. Харин ч ингэж хэлэхээр би илүү гомдож байгаа юм бишүү.

Тэгээд тэрнээс хойш утсаар яриагүй 2 хончихсон болохоор би ингэж уйтгарт автсан бололтой. Тэр гадаадад байгаа юм аа. Хэрвээ монголд байсан бол хичнээн сайхан юм бэ дээ. Ирэхээр нь ярих хэлэх зүйл маш их байвч яагаад ч юм хүлээж тэвчихгүй байх юм. Хүн чинь их тэнэг байдийн байна ш дээ. Хамт байхдаа хийгээгүй зйүлээ  хамт биш байхдаа хийхийг хичнээн их хүсэх юм гээч. Хамт гоё хоолонд орох, хамт, хамтдаа зугаалах, хамтдаа хийж болох бүх зүйлсийг хийхийг хүсч байна. Одоо ирэхээр нь би агшин бүрийг алдахгүйгээр хамтдаа байхыг хичээх болно. Гэхдээ мэдээж түүнийг хүсвэл шүү дээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

guniglahad shaltgaan hereggui ee. haya zugeer l guniglan gudamjaar alhahad saihan baidag sh dee. bi tegj bodol bolon alhah durtai.
harin hairtai hunii chin huvid medehgui yum daa. sanaagui gej helj baigaam bol chamaig hundelj baina gejuu dee. hundeldeg baisan bol mash ih sanaj baina gej heleh baisan baih daa.
бичсэн arius цаг: 13:59, 2009-03-21 | Холбоос | |



:-)
 
xaax