Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу?
бичсэн: baasandorj төрөл:
Би саяхан гэр бүлийн радио 104,5 ФМ ээр "үдийн цай" хөтөлбөр сонсож байлаа л даа. (Одоохондоо би эхнэргүй ч гэсэн миний сонсох дуртай нэвтрүүлэг) Өдөр бүр гэр бүлүүдэд тулгардаг ээдрээтэй асуудлуудыг хөндөж сонсогчидтойгоо ярилцаж санаа бодлоо солилцоцгоодог юм. Тэгсэн нэг айлын эзэгтэй яриж байна. Би нөхрөө бурхан иг хүн гэж хаана ч хэлнэ. Яагаад гэвэл миний нөхөр намайг хайрын дээдээр хайрладаг. Элдэв нялуун үг хэлж эрхлүүлдэггүй ч гэсэн дээ түүний хайр намайг энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай эхнэр болгодог. гэж яриж байна. Хүмүүсээ ямар сайхан харьцаа вэ энэ. Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу? Байхгүй шүү дээ. Тиймээс эрчүүд минь түүнийхээ цорын ганц ивээн тэтгэгч нь байх хэрэгтэй шүү. /Энд ивээн тэтгэгч гэдгийг зөв утгаар нь ойлгоорой./ Шинэ жил, мартын8, төрсөн өдөр гээд л баяруудаар мэдээж бэлэг авч өгдөг л биз. Гэхдээ тэгвэл ямар ч шалтгаангүйгээр түүнийхээ баярлахыг нь харах гээд бэлэг эсвэл цэцэг бариад өмнө нь зогсож байвал яасан юм? Заавал нээх үнэтэй баглаа цэцэг биш, зүгээр л ганц ширхэг шинэхэн сарнай, эсвэл ажил төрөлд нь хэрэгтэй, эсвэл хоббинд нь хэрэгтэй ч юмуу зүйлийг хайртай гэдгээ илэрхийлсэн үгтэй хамт өгөхөд л болоо шүү дээ. Жимс, шоколад 2-т дургуй эмэгтэй хүн гэж бараг байхгүй байхдаа? Тиймээс орой гэртээ орохдоо ганц 2 ч гэсэн хамаагүй шинэхэн жимс байриад ор л доо. Гэргий чинь танд хүүхэнд шиг баярлаж эрхлэх болно. Нэг зүйлийг санаж явах хэрэгэтэй. Түүний хамгийн гол байнгын ивээн тэтгэгч нь бай. Яагааад гэвэл охин хүн чинь аавынхаа асаргаанаас гараад өөрийн чинь гарт ирж буйг анхаар. Тиймээс аав шиг нь эсвэл ээж шиг нь түүнийг эрхлүүлэхгүй бол тэд чинь амьдрал гэдэг ийм гунигтай юм байна гээд ойлгочихно ш дээ. Тиймээс түүний аав шиг нь зарим үед ээж шиг нь байж сурах хэрэгтэй байхаа. Түүнд бэлэгний том жижиг нь ерөөсөө хамаагүй. Харин сэтгэл дотроо өөрийг нь тээж явдагт танд талархаж хайранд чинь зүрхэнд чинь улам их итгэх болно. Мэдээж хүн бүхэн санхүүгийн боломжтой байна гэж юу байхав. Гэхдээ хааяа хамаг мөнгөө шавхаад ч хамаагүй хүүхнүүдийн мөрөөдөд байгаа, түүнийхээ шохоорхоод байгаа хувцасыг нь аваад өгчих. Бас өдөр дутмынхаа ажлаас хааяа яриж сонирхуулж бай за юу.
Эмэгтэй хүн гэдэг чинь их эмзэг, маш их сэтэглийн хайраар амьдардаг тийм л улс. Хамт хоолоо идэж байхдаа, үс гэзгээ толины өмнө янзалж байхыг нь, эд хогшилдоо яаж хандаж байхыг нь, хэрхэн хувцаслаж байгаагнь сайн ажиглаж харч бай. Магадгүй таны халамж анхаарал дутаснаас болоод анх гэрлэж байсан үеийнх шигээ байж чадахгүй ч болсон юм билүү? Тиймээс та түүнийгээ яг л анхны үеийнх шиг нь гэр бүлийн амьдралд нухлагдаагүй байан үеийнх шиг нь байлгахыг хичээ. Тэр мэдээж үүнийг их хүсч байгаа. Яриан дундаа "Миний хайрт ингээд хувцаслачихвал залуусын нүдийг унагах байхдаа" "Миний хайртын хамаг гоо үзэсгэлэн нь эндээ байдаг тэндээ байдаг" гэх зэрэг үгсийг хэл.
Бас түүнийхээ яриаг анхааралтай сонсож сайн харилцан ярилцагч нь байж чадах хэрэгтэй шүү. /байнга/ Эмэгтэй хүн стрэссээ яриж эрэгтэй хүн дотроо бясалгаж тайлдаг гэдгийн. Миний хайртай бүсгүй байнга яридаг. Бид өдөр бүр уулзахдаа өдрийн юу хийсэн, яасан гээл зөндөө зүйл яриж гарна шүү дээ. Энэ нь ч надад сайхан байдаг. Түүний яриаг сонсосноороо би бас түүний хувьд хэр чухал хүн бэ гэдгээ мэдэрдийшд. Тэр одоогоор гадаад байгаа л даа. Би түүнд их хайртай тэр надад я л гүнж шиг санагдаж, хэзээ ч түүндий нүднээс зовлонгийн цагаан нулимас дуслуулахгүй байхыг хүсдэг. Харин тэр надад яг ч хайртай биш л дээ. Яагаад гэвэл бид танилцаад тийм ч удаагүй. Арга ч үгүй байхаа. Тэр эрэгтэй хүнээс хаширчихсан гэсэн. Яахавдээ сэтэглийн шарх нь гүйцэд эдгээгүй байхад намайг хүлээж авахад бэлэн биш байгаа байхаа л гэж боддоийшд. Гэхдээ би түүнд таалагддагаа мэднээ. За миний хувийн зүйл ч яаахуу, нээх мундаг хүн шиг баахан зөвөлгөө өгснийг минь өршөөгөөрэй. Зүгээр л бодлоо бичлээ.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Чамд жаргал хүсье
тийм ээ би ч бас эрэгтэй хүнээс хаширч байсан. тиймээс эрэгтэй хүн итгэнэ гэдэг одоохондоо жоохон хэцүү байгаа байх. цаг хугацаа өнгөрөх тусам эдгэрч чамайг хайрлана
гэдэгт итгэлтэй байна. итгэоийг нь битгий алдаарай
гэдэгт итгэлтэй байна. итгэоийг нь битгий алдаарай
бичсэн Уянга (зочин) цаг: 10:41, 2011-04-07 | Холбоос | |
баяарлалаа гоё урам өгсөнд
бичсэн baasandorj цаг: 22:34, 2009-03-19 | Холбоос | |
wow эрэгтэй хүн-с гардаггүй үг байна шүү. Чи ингэж бодож явахад харьцааны хувьд алдахгүйээ..
Чамд тэр охин чинь удахгүй хайртай болноо, айлтгүй
Чамд тэр охин чинь удахгүй хайртай болноо, айлтгүй
бичсэн Blessing Tara цаг: 21:32, 2009-03-19 | Холбоос | |
й
Эрэгтэй хүн өөрийгөө бурхан шиг хүн гэж хүндлэгдэж явахаас илүү сайхан санагдах зүйл гэж байх уу?
бичсэн Зочин цаг: 12:58, 2009-03-19 | Холбоос | |