Онигоо

бичсэн: baasandorj төрөл:
-Нээрээ хүнийг зиплэж "ZIP" болно гэж байна лээ шүү.
-Хаана?
-Мэдээж Монголд.
-Яаж? -Микронд чихээд л...

***

Эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн ганц бие найзуудаа танилцуулахаар шийдэж. Нөхрийнх найз залуу үглэнэ:
- Тэр хүүхэн чинь үнэн матар бол би яах юм бэ? Оройжин матар харж суух болно шт.
- Би чамд нэг арга зааж өгье. Сак бүсгүй байвал бүх юм окей. Матар хүүхэн байвал чи хоолойгоо бариад муухай орилоод газар уначих. Астма хөдөллөө гээд зугтчихад болно.
Орой нь залуу болзсон бүсгүйтэйгээ уулзтал үнэхээр царайлаг, бас их секси бүсгүй байна гэнэ. Баярлаад л
- Сайн уу? Би Батаагийн найз Болдоо байна.
гэсэн чинь нөгөө хүүхэн хоолойгоо бариад муухай орилоод газар уначихаж гэнэ.

***

7 сарын нэгний үймээн. Цагдаагийн салаан дарга гудамжинд яваа хүнийг зогсоогоод асууж байна.
- Үймээнд оролцсон уу?
- Тэгсэн.
Цагдаа нарт хандан
- Наадхаа хурдан машинд ачаад!
Дараагийн хүнийг зогсоогоод
- Үймээнд оролцсон уу?
- Ёстой үгүй шүү. Би зүгээр гэртээ харьж яваа хүн байна.
- Наадхаа хурдан үймээнд оролцуулчихаад машинд ачаад!


***

Нэг залуу онигоочин найзаасаа онигоо яаж сайн мэддэг ярьдаг болох вэ гэж асууж нөгөөх нь:
- Гадны онигоо олж унш. Дараа нь монголчил. Жишээ нь: Путины тухай онигоог Энхбаярын тухай болгож болно. Чи нэг оролдоод үз дээ.
Манай залуу хэсэг бодож байснаа:
- Дэлгэрмөрөнг дүүжлэв.
гэжээ.

***

Гей залуу хажуугаар өнгөрөх сайхан бүсгүйг хараад би лесби байсан бол ч гэж шүүрс алдаж гэнэ.

***

Монголын анхны 3 ерөнхийлөгч тамд очжээ. Эрлэг Номун хаан тэднийг шийтгэхээр болов.
-Тэр том шар! нэр хэн бэ?
-Энхбаяр
-"Э" үсгээр эхэлсэн болохоор эрхий хурууг чинь тасданаа. Эрхий хурууг нь тасдав.
Энхбаяр дотроо "хийсэн нүглийн минь дэргэд бол гайгүй ээ" гэж бодов.

-Дараачийн тэр нүүрийн буянтай! нэр хэн бэ?
-Очирбат
-"О" үсгээр эхэлсэн болохоор олгойг чинь авнаа. Олгойг нь авав.
Очирбат дотроо "ёх, гайгүй өнгөрлөө" гэж бодов.

Гэтэл Эрлэг Номун хаан Багабанди руу харснаа:
-Тэр сүүлчийн сахалтай жижиг! яагаад гэнэт царай чинь цонхийгоод явчихав аа?!


neg jolooch davhij yavaad hunii hol dairchihsan chin dairuulsan hun n 1 saya togrog nehej l dee tegsen jolooch n uurlaad bi yamar saytan yum uu gesen chin dairuulsan hun urdaas n bi tegeed jaran holt yum uu gesen gene

za za zalhuu hurchlee :>

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

super
бичсэн gang цаг: 08:28, 2009-03-19 | Холбоос | |
rolling on the floor
бичсэн dao цаг: 12:54, 2009-03-18 | Холбоос | |



:-)
 
xaax